Friday, 2025-06-27, 8:15 AM
Тавтай морил!! Guest | RSS
暗黒の隙間
Main
Registration
Login
Site menu

Section categories
Тоглоом [2]
Мэдээ [4]
Дуу хөгжим [12]
Спорт [2]
Хичээл [3]
Онигоо [0]
Сонин хачин [1]

Our poll
Манай сайт
Total of answers: 32

Statistics

Одоо Сайтад: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Login form

Main » 2010 » March » 13 » Хориотой дууны нууцлаг түүх
2:43 PM
Хориотой дууны нууцлаг түүх

Европт нэрд гарсан нэлээд хэдэн дуунууд өөр өөрийн гэсэн онцлог түүхтэй байдаг. Түүний дундаас хамгийн сонирхолтойд "G.....S....." гэсэн дуу тооцогддог. Энэхүү дууг Унгарын хөгжмийн зохиолч R.....S..... 1932 оны 12 сарын 01 ны ням гарагт өөрийнхөө сүйт бүсгүйгээс салсны дараа зохиосон түүхтэй. Тэрээр маш их гунигт автсаны дээр, урьд өмнө хэзээ ч сонсч байгаагүй нэгэн гунигт аялгууг зүүдэндээ олж сонссон байна. Түүнийгээ хөгжмийн нотонд тэмдэглэн авч "G.....S....." хэмээн нэрлэсэн ажээ. Уг аялгуундаа ч тохирсон шүлгийг бичсэн ба энэ шүлгэнд "Найз бүсгүй нь нас барсны дараа хайртай хүнтэйгээ дахин уулзах гэсэн хүслээр амиа хороож буй залуугийн тухай өгүүлсэн байдаг юм. Пянз үйлдвэрлэгч компани энэ дуу дэндүү гунигтай, гомдол цөхрөлийн дуу байсанд пянзанд бичээгүй аж. Тэр ч байтугай нэгэн пянз үйлдвэрлэгч компани  "Энэ дууг хэзээ ч хүмүүст сонсгож болохгүй. Учир нь энэ дуу хүмүүсийг амиа хорлоход хүргэх дуу хоолой болно" гэж үзэн хэвлэхээс эрс татгалзаж байжээ.

1933 оны хавар Будапешт хотын нэгэн жижиг кафед дээрх дууг тоглуулсан аж. Гэтэл тэр кафед сууж байсан залуу гэртээ хариад өөрийгөө буудаж хороосноор тус дуутай холбоотой аймшигт явдлууд эхэлсэн ажээ. 1987 оны 5 сард Тане Жексон гэгч хүн энэхүү дуутай холбоотой амиа хорлолт бүхий бүх л мэдээллийг цуглуулсан аж. Харамсалтай нь энэхүү жагсаалтанд уг дууг дуулсан дуучид хүртэл багтаж байсан байна. Мөн онд нэгэн залуухан бүсгүй эм хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон байсныг цагдаа нар олсон бөгөөд бүсгүйн хөршийнхөн нь түүний пянз тоглуулагчид энэ дуу үргэлж эгшиглэдэг байсан гэдгийг баталсан юм. 1930-аад оны сүүлчээр энэ дуу нийгмийг аймшигт айдаст автуулсан учраас Унгарын Засгийн Газар нийтэд тоглохыг хорьсон байна. Энэ хориг нь маш олон хөгжимчний ажлыг хөнгөлсөн гэдэг. Маш олон радио, түүний дотор BBC, амиа хорлогсдын гэр бүл /200 гаруй/ энэ дууг бүрэн хориглох гэж тэмцэж байсан ч ямар ч амжилт олж чадаагүй нь харамсалтай.

Дэлхийн 2-р дайны үеэр олон хүмүүст уй гашуу тохиолдож байсны дээр энэ дуу ч мөн адил хор нөлөөгөө үзүүлсээр байсан аж. 1946 онд Английн агаараас эсэргүүцэн хамгаалах 76-р батальон Энэтхэгийн Yervade-д байрлаж байсан бөгөөд уг батальоны захирагчаар Гордон Бэк томилогдон ажиллаж байжээ. Тэрээр энэ дууны талаар хожим дурсан ярихдаа "Энэ дууг сонсоход маш тавгүй болдог байсан. Би төдийгүй манай нисгэгчид хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөг байсан. Нисч явах үед энэ дуунй ая толгойноос хэзээ ч гардаггүйд би их эвгүйцдэг байлаа. Байлдааны онгоцны нүсэр моторын чимээнд ч хүртэл үргэлж сонсогдсоор л байсан юм.” гэж байжээ. Бэк энэхүү дууг дахин хэзээ ч сонсоогүй аж.

Энэ аялгууны аймшигтай нөлөөг хэрхэн тайлбарлах вэ?

"G.....S....."дууны зохиогч R.....S..... нь өөрийнхөө гуниг цөхрөлийг энэ дуундаа нэвт шингээсэнд байгаа гэж хөгжим судлаачид тайлбарладаг. Тэр ч байтугай энэхүү аялгууг сонссон зовлон гунигтай хүн бүрт хүчтэй нөлөө үзүүлж, гагцхүү амиа хорлосон хойно нь л мартагддаг гэсэн аймшигтай дүгнэлт гарсан байна. R.....S..... нь дахин хэзээ ч хит дуу зохиож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд 1968 онд өндөр байшингаас үсэрч өөрийгөө егүүтгэсэн байна. Түүнийг орхиж явсан сүйт бүсгүй нь ч мөн адил олон жилийн өмнө амиа хорложээ. Бүсгүйн дэргэдээс уг дууны үгийг бичсэн хуудас цаас олдсон гэдэг. Одоог хүртэл энэ дууг яагаад ийм хор хөнөөлтэйг хэн ч тайлбарлаж чаддаггүй юм. Бид зөвхөн чихээрээ биш бүхий л эд эсээрээ хөгжмийг мэдэрдэг.

David Tame нь "The Secret Power of Music сэтгүүлд "Хөгжим нь хүний тархи төдийгүй зүрхний цохилт, ходоод гэдэсний үйл ажиллагаанд гайхамшигтай нөлөө үзүүлдэг” гэж бичсэн байдаг. Зөвхөн энэхлүү гуниг цөхрөлийн дуу ч биш дэлхийд цуутай хөгжмийн зохиолчид гайхамшигтай Сонат, аялгуунуудаа ихэвчлэн зүүдэндээ сонссон гэж баталдаг.

 

Жич: Цаашид гарах үр дагавар тодорхойгүй тул уг дууны нэр болон зохиогчийн нэрийг оруулаагүй болно.

 

Category: Дуу хөгжим | Views: 620 | Added by: V[a]cuo[l]E | Rating: 0.0/0
Total comments: 1
1 shishka  
0
sonirholtoiin

Name *:
Email *:
Code *:
Search

Calendar
«  March 2010  »
Su Mo Tu We Th Fr Sa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Entries archive

Site friends
  • Create your own site


  • Copyright MyCorp © 2025
    Website builderuCoz