Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ - О. Дашбалбар
Амьддаа бие биеэ хайрла хvмvvс ээ Алив
сайхнаа бусдаас битгий харамла Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг нь бvv
шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бvv инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шvv Амжиж чи өөрөө алдрын
зэрэгт хvрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг Ачийг
чинь тэд бас бvv мартаг
Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд Гарцаагvй
тvvнийг олж хэл Гадаа нартай ч гэрт хvйтэн өдөр Газар дээр нэг
бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгvvнийг Чанга
хатуу vгээр битгий гомдоо бvсгvй минь Чамайг хайрласных нь хариуд
хайрла Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж болох шvv дээ
Бидний амьдрал ав адилхан Бидний
хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс
хvртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ив ижилхэн учрал
тохиолдоно
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр
арчиж өг Бvдэрч унасан хvvхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи
инээж, нөгөөх нь уйлдаг ч Өөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулах
болно
Өлгий авс хоёрыг хvн бvхэн дамждаг
болохоор Өөр юу ч хэрэггvй бие биеэ хайрла Өргөн хорвоод хvн
хайраар л дутаж болохгvй Аз жаргалыг би хvний сэтгэлийн галаар
төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг
болохоор Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном Аз
жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэг гэж ойлгоном
|